Бүртгэлийн хүсэлт

Нууцлалын бодлоготой танилцах

Бүртгэлийн хүсэлт илгээхийн өмнө доорх нууцлалын бодлогыг эхнээс адаг хүртэл уншина уу.

Vicky Hub Mentorship Program · vickyhub.ai

Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 8-р сарын 11

Vicky Hub Mentorship Program (цаашид «бид», «манай хөтөлбөр» гэх) нь оролцогч сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хувийн мэдээллийг хамгаалахыг нэн тэргүүнд тавьдаг. Энэхүү бодлого нь vickyhub.ai вэбсайт болон түүнтэй холбоотой үйлчилгээг ашиглах явцад бид ямар мэдээлэл цуглуулдаг, түүнийг хэрхэн ашигладаг, хамгаалдаг болохыг тайлбарлана. Манай хөтөлбөр 15–18 насны өсвөр үеийнхэнд зориулагдсан тул насанд хүрээгүй хүмүүсийн мэдээлэлтэй ажиллах онцгой хариуцлагыг бид ухамсарлаж байна.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Хөтөлбөрт бүртгүүлэх болон суралцах явцад бид дараах мэдээллийг цуглуулна:

  • Бүртгэлийн мэдээлэл: сурагчийн нэр, нас, и-мэйл хаяг, сургууль, сонирхлын чиглэл
  • Эцэг эх, асран хамгаалагчийн мэдээлэл: нэр, холбоо барих утас эсвэл и-мэйл (зөвшөөрөл авах зорилгоор)
  • Сургалтын мэдээлэл: хичээлийн явц, даалгаврын илгээмж, quiz-ийн үр дүн, менторын уулзалтын тэмдэглэл
  • Техникийн мэдээлэл: вэбсайтын хэвийн ажиллагааг хангах зорилгоор cookie болон сервер ашиглалтын үндсэн бүртгэл

Бид шаардлагагүй мэдээллийг цуглуулдаггүй: сурагчдын гэрийн хаяг, санхүүгийн мэдээлэл, биометрийн өгөгдөл зэргийг бид асуудаггүй, хадгалдаггүй.

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ?

  • Сурагчийг хөтөлбөрт бүртгэж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хичээлийн явц, даалгаврыг хянаж, менторын дэмжлэг үзүүлэх
  • Хөтөлбөртэй холбоотой мэдэгдэл, зөвлөмжийг и-мэйлээр илгээх
  • Төгсөлтийн батламж олгох
  • Хөтөлбөрийн чанарыг сайжруулах дотоод дүн шинжилгээ хийх (нэр устгасан, нэгтгэсэн хэлбэрээр)

Бид сурагчдын мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашигладаггүй бөгөөд гуравдагч этгээдэд худалддаггүй, түрээслүүлдэггүй.

3. Насанд хүрээгүй оролцогчид ба эцэг эхийн зөвшөөрөл

Манай хөтөлбөрийн оролцогчид 15–18 насныхан тул дараах зарчмыг баримтална:

  • Сурагчийн амжилт, бүтээлийг олон нийтэд (жишээ нь сошиал сүлжээнд) танилцуулахдаа зөвхөн урьдчилан авсан зөвшөөрлийн хүрээнд, нэр болон дүр төрхийг хамгаалах зарчимтайгаар хийнэ
  • 18 нас хүрээгүй сурагч бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцах, засварлуулах, устгуулах хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй
  • Менторын уулзалт, олон нийтэд түгээх гэрэл зураг, бичлэгт сурагчийг оруулахын өмнө тусгайлан зөвшөөрөл авна

4. Мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ?

  • Мэдээлэл нь нууцлалын SSL шифрлэлттэй, олон улсын стандартын дата төвд (Hostinger) хадгалагдана
  • Өдөр тутмын автомат нөөшлөлт хийгдэж, мэдээлэл алдагдахаас сэргийлнэ
  • Мэдээлэлд зөвхөн хөтөлбөрийн зохион байгуулагч, менторууд ажил үүргийнхээ хүрээнд хандана
  • Сурагч хөтөлбөрөө дүүргэсэн эсвэл гарсны дараа мэдээллийг зөвхөн батламж баталгаажуулах зорилгоор шаардлагатай хугацаанд хадгалж, бусад мэдээллийг 12 сарын дотор устгана

5. Гуравдагч талын үйлчилгээ

Сургалтын явцад бид дараах гадны үйлчилгээг ашигладаг бөгөөд тэдгээр нь өөрсдийн нууцлалын бодлоготой:

  • Google Forms — даалгавар хүлээн авах
  • YouTube — видео хичээл үзүүлэх
  • Zoom / Google meet — менторын онлайн уулзалт

Эдгээр үйлчилгээг ашиглахдаа шаардлагын хэмжээнээс илүү мэдээлэл дамжуулахгүй байх зарчмыг баримтална. AI хэрэгсэл (ChatGPT, Claude гэх мэт) ашиглах хичээлийн үеэр сурагчдад хувийн мэдээллээ AI-д оруулахгүй байх аюулгүй хэрэглээг тусгайлан заадаг.

6. Cookie-ийн хэрэглээ

Манай вэбсайт нэвтрэлтийг хадгалах, хэлний сонголтыг санах зэрэг үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай cookie-г л ашигладаг. Бид зан төлөв хянах зорилготой сурталчилгааны cookie ашигладаггүй.

7. Таны эрх

Сурагч болон түүний эцэг эх, асран хамгаалагч дараах эрхтэй:

  • Өөрийн (хүүхдийнхээ) хадгалагдаж буй мэдээлэлтэй танилцах
  • Буруу мэдээллийг засварлуулах
  • Мэдээллээ бүрмөсөн устгуулах («мартагдах эрх»)
  • Мэдээлэл боловсруулахыг хязгаарлах эсвэл татгалзах

Эдгээр хүсэлтийг доорх хаягаар ирүүлбэл бид ажлын 7 хоногийн дотор хариу өгнө.

8. Бодлогын шинэчлэлт

Бид энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж болох бөгөөд томоохон өөрчлөлт орсон тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэнэ. Хамгийн сүүлийн хувилбар нь vickyhub.ai дээр байнга нээлттэй байна.

9. Бодлогын шинэчлэлт

Нууцлалтай холбоотой аливаа асуулт, хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү:

  • Вэбсайт: vickyhub.ai
  • И-мэйл: manager@vickyhub.ai

Scroll to Top